Monday, May 30, 2011

Математикийн гүнзгий анги

Математикийн гүнзгий анги болохоор нь иймэрдүү суурь хийчлээ.

Wednesday, May 25, 2011

Туршилтын туулай

Хм хм, За намайг НАСАНЖАРГАЛ гэдэг. Ингээд энэ блогийг хамтдаа хөтлөн явуулах хүндтэй үүргийг надад даалгасан ангийн дарга асан Дашка-даа гүнээ талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Энэ сэдвийн гарчиг шиг, өмнө нь блог млог хөтөлж үзээгүй, Энэ бол анхны удаа тийм болохоор туршилтын туулай болж байгаа юм.... Хэхэ

Яг бичих гэхээр юм олдохгүй юм гээч, Ямартай ч энэ блог манай ангийнхныг 10ё -хнийг холбох гүүр нь байг.............. за болилоо болилоо онгод гараад явчлаа, Дараа ороод ирэхээр нь гоё сэдэв эхлүүлнэ байх гэж өөртөө найдаж байна.


Sunday, May 15, 2011

Насаараа бид нэг ангийнхан...

Манай анги 2000 оны 09 дүгээр сарын 01-нд Эрдэнэт хотын IY сургуулийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Л.Батдорж багштай 5Ё анги болон нэгдсэнээс хойш, 6 жил нэг анги явсан билээ. Өнөөдөр хүүхэд насны минь тэр гэгээлэг өдрөөс хойш 11 жил өнгөрчээ. Бидний ихэнх нь Их дээд сургууль төгсөн, удахгүй үлдсэн хэд маань төгсөх гэж байна. Зарим нь эхнэр, нөхөртэй болжээ. Гунигтай нь ангийн багш минь, Түвшээ минь хүний орчлонд алга... Тэднийг минь Бурхан аваад явчихаж... Ямартаа ч миний бие манай ангийнхан хэн? хаана? явна вэ? гэдгийг мэдээлж, хүүхэд насныхаа дурсамжийг хамтран бичилцэхээр энэхүү цахим хуудсыг нээлээ. Энэ блог бидний хамтын лавлах байг...